
Харин Хятадын зэсийн эрэлт хэрэгцээ энэ хугацаанд жилд дунджаар 5.2 хувиар өсөх төлөвтэй байгаа юм. Урьдчилсан таамгаар тус улсын зэсийн хэрэглээ 2015 онд 9.7 сая тоннд хүрэх ажээ. Мөн 2015 он гэхэд хөнгөн цагаан үйлдвэрлэлийн хэмжээгээ 24 сая тоннд хүргэхээр зорьж байна. Энэ үед Хятад улс уг металын дотоодын эрэлтээ бүрэн хангах боломжтой болох юм.
Бусад өнгөт металын тухайд 2015 онд цайрын үйлдвэрлэлийг 5.5 сая тонн, хар тугалгынхыг 7.2 сая тоннд хүргэж, нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү үйлдвэрлэлийн өргөтгөлийн үр дүнд Хятад улс цайр, хар тугалгын дотоодын эрэлтийнхээ 70-80 хувийг хангах юм байна.
Хятад улс одоогоор зэсийн хэрэгцээнийхээ 80 гаруй хувийг импортоор хангаж байгаа юм. Тус улсын энэхүү өнгөт металын олборлолтыг эрчимтэйгээр нэмэгдүүлэх алхамыг дотоодын эх үүсвэрт түшиглэж хөгжих бодлогын хүрээнд хийж буй ажил гэж шинжээчид тайлбарлаж байна.
Б.Төгс
http://www.journalism.mn/
http://www.mongolianminingjournal.com/