Мария Качиньскагийн ярилцлага

Хуучирсан мэдээ: 2010.04.11-нд нийтлэгдсэн

Мария Качиньскагийн ярилцлага

2010 оны дөрөвдүгээр сарын 10-ны бямба гаригт Оросын Смоленскийн “Северный” гэдэг нисэх буудалд Польшийн дээд удирдлагын сууж явсан Ту-154 онгоц сүйрлээ. Польшийн ерөнхийлөгч Лех Качиньский гэргийн хамт амь үрэгдлээ. Онгоцонд байсан хүмүүсээс хэн ч амь гарсангүй 96 хүн бүгд амиа алдсан байна.
Өнгөрсөн жилийн наймдугаар сард Мария Качиньска Израильд ганцаараа очсон юм. Тэр нь Польшийн тэргүүн хатагтайн Ариун газар нутагт ирсэн дөрөв дэх айлчлал нь байжээ. Тэр удаа Мария Качиньска Израиль дахь Польшийн жилийн хаалтын ажиллагааны ёслол дээр өөрийн орныг төлөөлсөн байжээ. Тэр үеэр Мария Качиньска “Новости недели” гэх орос хэлээр гардаг сонины сэтгүүлч Алейсей Осиповтай ярилцсан юм. Тэд өмнө нь нэг биш удаа уулзан ярилцаж байсан ба сэтгүүлч Польшийн тэргүүн хатагтайг “маш гэрэл гэгээтэй, дулаахан хүн” гэж дурсаж байна.
Марич Лехтай хэрхэн танилцсанаа тэр ярилцлагадаа өгүүлсэн юм. 1970-аад онд Мария Эдийн засгийн дээд сургуульд (өнөөгийн Гданьскийн их сургууль) тэр элсчээ. “Би их сургуулийн оюутан байхад Варшаваас Сопотод ирж байгаа миний танил хөлслөх байр олооч гэсэн юм. Би нэг зарлал олж утасдаад түүнийг очиж үзэхээр явлаа. Уг байрны өөр нэг өрөөнд нь амьдарч байсан хүн надад байрыг танилцуулсан нь Лех байв. Ингэж бид танилцсан юм” гэж Мария дурссан байв. 1978 онд Лех, Мария хоёр гэрлэжээ.
Мария багш эмэгтэй, ойн цагдаа хоёрын гэр бүлд төржээ. Түүний ээж нь Санкт-Петербургт  төрсөн ба эцэг нь гитлерчүүдтай тулалдаж байсан партизаны отрядын дайчин байв. Эцгийнх нь ах Катынийн яргалалд өртсөн гэдэг. Эдийн засагчийн мэргэжилтэй Мария англи, франц, орос хэлтэй хүн байсан юм.Түүний хувьд польшууд ба Польшийггөөр хүлээн авдаг муу зуршилтай тэмцэхийг чухалчилж байдаг. Израильд хамгийн сүүлд ажиллахдаа нацистийн концлагерүүд байсан газраар Энх тайвны марш хийх Израилийн ахлах ангийн сурагчдыг энгийн польш хүмүүсийн амьдралтай танилцуулахын тулд тэднийг польш айлуудад амьдруулна гэж амлаж байв.  
Тэрээр өгсөн ярилцлагадаа Израиль олон найз нөхөдтөй гэснийхээ дунд Варшавын геттогийн бослогод оролцсон одоо цорын ганц амьд байгаа израиль хүн Симха Ротемыг нэрлэсэн юм.
Тэргүүн хатагтайн үүргийг хүлээх нь хэцүү юу гэсэн асуудалд тэр хариулахдаа: -“Чи өөрөө түүнд хөтлөгдөөд  байгаа бол хүнд. Би энэ талаархэзээ ч ямар нэг төлөвлөгөө гаргаад байсан зүйлгүй. Албан тушаал уу эсвэл юу гэж тодорхойлоход бэрхтэй энэ үүрэг надад тусламж хэрэгтэй хүмүүст туслахад минь их боломжийг өгдөг. Тэргүүн хатагтай  чинь зөвхөн цол юм даа. Харин нөхөр чинь төрийн тэргүүн байх үеэр чи өөрөө юу хийхээ сонгох ёстой” гэж байж билээ. Түр үед 2009 оны наймдугаар сард Израильд Лехгүйгээр уйтгартай байна гэсэн юм. “Хайртай хүнтэйгээ хамт байсан цагт л аз жаргалтай байдаг гэдэгт би итгэнэ. Хайр байхгүй бол аз жаргал үгүй. Би баяр  наадамд дуртай. Учир нь Лех их анхааралтай, эелдэг хүн. Залуу насандаа толгой эргээд, сэтгэл зүрх хайраар бялхаж байсан шиг болохоор бэлэг бэлтгэээд барьдаг” гэж Мария ярьж байлаа.
Энэ бямба гаригт Лех ба Мария өөр зуугаад хүн онгоцны ослоор амь үрэгдлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж