“FF”, “Aventador” загварыг худалдаанд гаргалаа

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

“FF”, “Aventador” загварыг худалдаанд гаргалаа

Ferrari-ийн “FF” болон Lamborghini-ийн “Aventador LP 700-4” зэрэг спорт автомашины загварууд ирэх оны хамгийн үнэтэй автомашины жагсаалтыг тэргүүлэх нь тодорхой болжээ. Энэхүү мэдээлэл нь эдгээр спорт загварын автомашинуудыг өнгөрсөн долоо хоногт Женевийн автомашины үзэсгэлэн дээр танилцуулсан даруйд нийтлэгдсэн бөгөөд худалдаанд гарч эхлэхээс өмнө үйлдвэрлэгч компаниудад маш олон тооны худалдан авалтын захиалга дэлхийн өнцөг булан бүрээс иржээ.

2011 онд үйлдвэрлэхээр төлөвлөсөн 800 ширхэг Ferrari FF автомашиныг худалдан авах захиалгын хуудас аль хэдийн дүүрсэн бөгөөд уг спорт машиныг 359,000 ам.доллараар худалдаалах юм байна. Харин Lamborghini Aventador загвар  үйлдвэрлэгдсэн эхний жилдээ л маш олон тоогоор борлогдсон бөгөөд үнийн доод хэмжээ нь 379,000 ам.доллараас эхэлж байгаа ажээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж