
Улаанбаатар хотын томуугийн тандалт судалгааны төвд 144 сорьц хүлээн авч, шинжилгээ хийхэд 14 буюу 9 хувьд нь томуугийн A хүрээний H1N1-ийн тохиолдол илэрч, нийт энэ вирусын халдвараар 121 хүн өвчилжээ. A хүрээний H1N1-ийн эсрэг вакцижуулалт нийслэлийн хэмжээнд 56 хувь, орон нутагт 85 хувьтай байна гэж Халдварт өвчин судлалын төвөөс мэдээллээ. Мөн нийслэлийн хэмжээнд 156 хүн амбулаториор үйлчлүүлсний долоон хувь нь томуу томуу төст өвчинтэй гэж оношлогджээ. Үүнээс 84 хувь нь 0-15 насны хүүхэд байгаа гэв.
Ш.Чимэг