Нисгэгчид газраас өгсөн зааврыг үл тоожээ

Хуучирсан мэдээ: 2010.04.11-нд нийтлэгдсэн

Нисгэгчид газраас өгсөн зааврыг үл тоожээ

Ерөнхийлөгчийн онгоцны нисгэгчид Оросын диспетчерүүдийн өгсөн зөвлөлмжийг үл сонсон газардахаар доошилсон байна гэж Оросын өндөр тушаалтан хэллээ. Онгоцны хар хайрцгийн бичлэг нь нисгэгчидтай газраас хийж байсан яриаг буулгасан байв. Тэдэнд Смоленскт буухыг газраас зөвшөөрөөгүй ба нөөц буудалд газардах тушаал өгөгдсөн байлаа. Гэвч нисгэгчид нь түүнийг биелүүлээгүй байна. Оросын онцгой байдлын сайд Сергей Шойгу амь үрэгдсэн 97 хүний цогцосуудыг олсон ба Москвад  шинжилгээнд оруулахаар илгээсэн гэв.  Ерөнхийлөгчийн онгоцны нисгэгчид диспетчерүүдийн зөвлөмжийг аваагүйг тэр хэллээ. Мөн онгоцны буултын замыг авч үзэхэд нисгэгчид замаасаа хазайлттай байсан гэж тэр мэдэгджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж