Моннис Групп Японы ард түмэнд тусламжийн гараа сунгаж, 20.0 сая төгрөг хандивлаж байна

1998 онд анх Япон Улсын Ниссан Мотор-ын албан ёсны дистрибьютороор шалгарч, бизнесийн гараагаа эхэлсэн Моннис Группээс 20,0 сая төгрөгийг Японы ард түмэнд учирсан хохирлоо даван туулах, гамшгийн дараах бүтээн байгуулалтад зориулан хандивлаж байна. Хандивыг Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас санаачлан хуримтлуулж буй хандивын дансанд төвлөрүүллээ.
Япон оронд байгалийн гамшгийн учруулсан хүнд гарз хохирлыг Японы ард түмэн сэтгэлийн тэнхээтэй, хамтын хүчээр даван туулж, цаашид учирч болох аюул гамшгаас урьдчилан сэргийлэн хохирлыг богино хугацаанд арилгаж чадна гэдэгт Моннисчүүд бид итгэлтэй байна.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Моннис Групп
Моннис Групп