Өлсгөлөн зарлагчдыг О.Магнай, Ж.Батзандан нар эргэлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.11-нд нийтлэгдсэн

Өлсгөлөн зарлагчдыг О.Магнай, Ж.Батзандан нар эргэлээ

Сүхбаатарын талбайд АНАТХ-ын тэргүүн Д.Батцогт, ерөнхий зохицуулагч Г.Уянга, “Миний Монголын газар шороо”хөдөлгөөний тэргүүн П.Болд, “Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав,  “Үндэсний хас” хөдөлгөөний тэргүүн Нанжид, Л.Цог, ардчиллын анхны 13-ын нэг Д.Нинж нарын долоон хүн өлсгөлөн зарлаад гурав хонож байна. Тэдний биеийн байдал гайгүй байгаа ч заримынх нь даралт тогтворгүй байна.  Тэдэнтэй Ардчилсан намд элссэн О.Магнай, Ж.Батзандан нар түрүүхэн ирж уулзсан гэнэ. Тэд өлсгөлөн зарлаж буй хуучин хамтрагчдаа дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Өлсгөлөн зарлагчдаас гадна суулт хийж буй 20 гаруй хүн байгаа аж. Тэд УИХ-ын гишүүд, зарим сайд нарын утсыг дэлгэн тавьж, өөрсдийн гомдол саналаа мессэж болгон илгээхийг иргэдэд санал болгож буй аж.
Түүнчлэн хандивын хайрцаг ажиллуулж эхэлжээ. Тэдний биеийн байдлыг Сүхбаатар дүүргийн эмч нар тодорхой давтамжийг дагуу үзэж буй гэнэ.

Л.ХАЛИУ  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж