”Гёте” дунд сургууль элсэлт авч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

”Гёте” дунд сургууль элсэлт авч эхэллээ

ХБНГУ-ын оюуны хөрөнгө оруулалттай, боловсролын үнэлгээний төвийн шилдэг үнэлгээтэй Гёте дунд сургууль нь бэлтгэл бүлэгтээ элсэлт авч эхлээд байна. Энэхүү бүртгэл нь энэ сарын 14-нөөс эхэлж байгаа бөгөөд хичээл нь дөрөвдүгээр сарын 4-нөөс эхлэх юм байна.

Эцэг эхчүүд та бүхэн хүүхэд багачуудаа багаас нь өндөр мэдлэг боловсролтой иргэн болгож хүмүүжүүлэхийг хүсэж байгаа бол Гёте дунд сургуулийг зориход л хангалттай. Тус сургуульд та бидний хүүхдүүд элсэн суралцуулснаар нэгдүгээр ангиасаа Герман, Англи хэлний аль нэгийг сонгон суралцаж, 5-р ангиасаа хоёр хэлийг зэрэг судлах боломжтой аж. Мөн Герман улс дахь сургуулиудад сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой юм байна. Үүнээс гадна DSD I, DSD II гэсэн шалгалтуудыг өгснөөр Герман, Австри, Швейцарь зэрэг улс орны коллежи, их дээд сургуульд суралцах аж. Харин DSD II гэсэн шалгалтыг амжилттай өгч өөрийнхөө сонирхолын дагуу уул уурхайн чиглэлээр суралцахаар сонгосон бол хоёр улсын Засгийн Газрын гэрээ хэлэлцээрийн дагуу ХБНГУ-д 100 хувийн тэтгэлэгийн хөнгөлөлт эдлэх эрхтэй юм байна.

Тодорхой шалгуур хангасан тохиолдолд Герман улсын Эрдмийн солилцооны албаны шугамаар 11-р ангиа төгсөөд Герман улсад бүрэн тэтгэлэгээр суралцах бөгөөд байгаль, нийгмийн ухааны зарим хичээлийг герман, англи хэлээр судлах боломжтой юм байна. Та бүхэн хүүхдээ Гёте сургуульд элсэн суралцуулъя гэж шийдэж байгаа бол СБД 11-р хороолол, Номин супермаркетын баруун урд байрладаг Гёте сургууль дээр яваад очиход л болно.

  • Харилцах утасны дугаар: 352342, 354037, 99855808, 99047550.

      
    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж