Цагдан хорих төвд 22 хүүхдийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

Цагдан хорих төвд 22 хүүхдийг шүүнэ

Хулгай, дээрэм, хүчин, танхайн хэргийг удаа дараа бүлэглэн үйлдсэн хэрэгт холбогдсон 22 хүүхдийг шүүх хурал маргааш 09.30 цагт цагдан хорих 461 дүгээр ангид шүүхээр болжээ. Учир нь хохирогч, холбогдогч олонтой учир Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хурлыг хийхээ больсон байна.  Уг хэргийн шүүх хурал энэ сарын 12-ны өдөр  болох байсан ч насанд хүрээгүй нэгэн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин /МӨХ-ны гишүүн өмгөөлөгч/ нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйн улмаас  хойшлуулсан юм. Сонгинохайрхан дүүргийн шүүхээс өмгөөлөгч Б.Энхтүвшинд арга хэмжээ авахуулах тухай албан бичгийг Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд хүргүүлсэн байна.

Дээрх хэрэгт нийт 22 шүүгдэгч, 50  хохирогч, 18 өмгөөлөгч оролцох аж. тэдэнд Эрүүгийн хуулийн 126.3, 147.2, 145.2, 261.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж