Солонгосын "Хайрын будаа" төрийн бус байгууллагаас өнгөрсөн долоо хоногт Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн яамны харьяа “Хүүхэд хамгааллын төв”-д хоёр тонн гурилыг бэлэг болгон өгчээ. "Хайрын будаа" ТББ нь нийгмийн эмзэг давхарга болох ахмад настан, хараа хяналтгүй хүүхдүүд, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг юм. Тэд “Хүүхэд хамгааллын төв”-тэй хоёр дахь жилдээ хамтран ажиллаж тус төвийн хүүхдүүдэд туслахын зэрэгцээ тэдний гэр бүлд ч дэмжлэг үзүүлдэг ажээ. "Хайрын будаа" төрийн бус байгууллагынханд “Хүүхэд хамгааллын төв”-д сурч хүмүүжиж буй хүүхдүүд өөрсдийн бэлтгэсэн тоглолтоо сонирхуулан түүнчлэн, өөрсдийн урласан "Хулсны баавгай" хэмээх шүрэн урлалыг бэлэглэн талархсан сэтгэлээ илэрхийлжээ. Энэхүү үйл ажиллагааны үеэр Улаанбаатар дээд сургуулийн хүмүүнлэгийн багийн оюутан залуус тус төвийн хүүхдүүдэд гарын бэлэг гардуулжээ.
А.Зул