“Лицензтэй улстөрч” нэвтрүүлэг гарна

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

“Лицензтэй улстөрч” нэвтрүүлэг гарна

“Миний Монголын газар шороо” хөдөлгөөний тэргүүн Б.Болдбаатар гүйцэтгэх захирал Э.Бүрэнтөгс, Удирдах зөвлөлийн гишүүн н.Лхагвасүх нар өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдэгдэл хийлээ. Тэд Авлигатай тэмцэх газар, хууль хүчний байгууллагуудтай хамтран ажиллах гэнэ. 2006 онд “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний гишүүд тэмцэгчид Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хувь хүний мэдэлд байсныг Монгол улсын төрд эргүүлэн авч өгсөн гэнэ. Гэтэл одоо энэхүү Төмөртэйн орд нь Хятад улсын иргэн Луй Шо Минь гэгч этгээдийн гарт оржээ. Луй Шо Минь нь “Төмөртэй орд бол миний хувийн өмч хувьдаа авах хүсэлтэй” гэдгээ мэдэгдэн Монгол улсыг олон улсын шүүхэд өгөөд байна.  Тус этгээд нь Төмөртэй ордыг хувьдаа эзэмшээд зогсохгүй Хустайн ордоос 10 мянган тонн төмрийг Хятадын хил рүү хууль бусаар дамжуулан гаргажээ. Энэ бүх хууль бус үйлдэлд Монголын төр хяналт шалгалт хийн, арга хэмжээ авахгүй байгаа нь тэдний анхаарлыг татаж байгаа гэнэ.

“Оюутолгой, Тавагтолгой руу анхаарлаа хандуулсаар бусад жижиг ордыг үл тоомсорлож байна гээд Улсын их хурлын гишүүд бүгд нэг нэг орд газар эзэмшдгийг тус хөдөлгөөний гишүүд нийтэл ил болгож зарлана гэдгээ мэдэгдлээ.

Тэд төр баригчдын бузар булхайг цуврал нэвтрүүлэг болгон бэлдсэн ба ирэх долоо хоногоос NBS телевизээр “Лицензтэй улстөрч” нэвтрүүлэг цацагдаж эхлэх ажээ.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж