Марко Поло Монголд дахин “ирнэ”

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Марко Поло Монголд дахин “ирнэ”

XIII зууны үед Монголын эзэнт гүрэнд ирж байсан Италийн жуулчин Марко Пологийн хөшөөг Улаанбаатарт сүндэрлүүлэхээр барималч Б.Дэнзэн шийджээ. Тэрбээр бүтээлээ байрлуулах зай талбай, зөвшөөрөл зэргийг хөөцөлдөн хүнд сурталтай түшмэд, дарга нарын хөшүүн, хойрго “лантуунд” нухлуулан явж байгаа сурагтай. Зөвхөн ганц хөшөө биш ер нь Монголыг дэлхий нийтэд таниулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн хөшөөг барих цогц төслийг хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа ажээ.

Барималч Б.Дэнзэнг бид Битлзийн хөшөө, өөрийнх нь өвөө болох Бямбын Рэчингийн хөшөөг бүтээсэн гэдгээр нь илүүтэй мэднэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж