Донгодуулсны эцэст хөдлөхөөр болжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Донгодуулсны эцэст хөдлөхөөр болжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр өнгөрсөн бямба гаригт Улаанбаатар төмөр замын удирдлагуудтай хамт галт тэргээр зорчиж, нийтийн тээврийг дамжин өнгөрүүлэх шинэ гарцыг судалсан. Энэ үеэр төмөр зам даган хог хөглөрч байсан нь түүнийг нүүрээ хийх газаргүй болгожээ. Энэ тухай хотын дарга шуурхай зөвлөгөөний үеэр сануулж, дүүргийн Засаг дарга нарт хандан “Та нарын арчаагүй байдлаас болж төмөр зам даган хөглөрөх хог новшийг хараад үнэхээр санаа зовлоо. Ингэж ажиллахгүй шүү, нөхөд өө” хэмээн чангахан дуугараад авчээ. Засаг ноёндоо арчаагүйгээрээ дуудуулсан дүүргийн дарга нар Улаанбаатар хотыг хогоос салгах “Мастер төлөвлөгөө”-г эхлүүлэхээр болсон сурагтай.
 

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж