Интернэтэд зориулсан Холливудын кино

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Интернэтэд зориулсан Холливудын кино

Интернэтээр үзэхэд зориулан бүтээсэн Холливудын бүрэн хэмжээний киног YouTube сайт цацаж эхлээд байна. Энэ нь “Бааранд очсон охин” хэмээх нэртэй инээдмийн кино бөгөөд гол дүрд нь Карла Гужино, Дэнни ДиВито, Жош Харнет нарын жүжигчид тогложээ. Хоорондоо ямар ч холбоогүй өөр өөр насны, өөр зан авиртай хүмүүс Лос Анжелесийн 10 бааранд нэгэн үдшийг хэрхэн өнгөрөөж байгаа тухай өгүүлдэг гэнэ.


2006 онд Google 1.6 тэрбум ам.доллараар YouTube-ийг худалдаж авсан билээ. Тус сайт ийнхүү бүрэн хэмжээний кино, телевизийн шоу нэвтрүүлэг зэрэг мэргэжлийн уран бүтээлчдийн хийсэн бүтээлийг хэрэглэгчдэдээ үзүүлэх талаар онцгой анхаарч байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж