Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Олимпийн цаг зогсчээ

2012 оны Лондонгийн олимп болох өдрийг тоолж эхэлсэн электрон цаг өчигдөр гэнэтхэн зогслоо. “Омега” компанийн үйлдвэрлэсэн цаг 500 өдөр 7 цаг 6 минут 56 секундэд зогссон бөгөөд мэргэжилтнүүдийг ирж засахаас өмнө буруу явж эхлэн Лондонгийн гудамжинд бяцхан хөгжөөн үүсгээд авчээ.


Британиас төрсөн Олимпийн дөрвөн аварга дөнгөж урьд өдөр нь уг цагийг бүтээсэн даавууг аван, түүхт өдрийг тоолж эхэлснийг ёслол төгөлдөр зарласан билээ. 6.5 метрийн өндөртэй цаг дөрвөн тонн жинтэй. Үүнийг байрлуулахын тулд 10 хүн хоёр хоног ажилласан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж