
“Гранд” сэтгүүлийн нээлтийн арга хэмжээн дээр улс төр, бизнес, урлаг, спортоор олны танил болсон эмэгтэйчүүл улаан хивсэн дээгүүр алхаж, олны нүдийг хужирласан. Энэ үеэр тус сэтгүүлийнхэн НХХ-ийн сайд Т.Гандийг “Шилдэг улстөрч эмэгтэй”-гээр шалгаруулж, хүндэтгэл үзүүлсэн юм. Т.Ганди сайд ямарваа ёслолын арга хэмжээнд үндэсний дээлээр гоёдог байсан бол энэ удаад нэг л албаны хувцас өмссөн байсан. Шилдэг улстөрч эмэгтэй болохоо мэдээд албаны хувцастайгаа ирсэн үү, аль эсвэл ажил ихтэй учир хувцсаа сольж амжаагүй юм бүү мэд. Ямартай ч түүний хувцаслалт ёслолын арга хэмжээнд үнэхээр зохицохгүй байсан талаар зочид жиг жуг хийж байлаа.
Эх сурвалж “Улс төрийн тойм” сонин