Польш өмнөх ослоос сургамж авсангүй

Хуучирсан мэдээ: 2010.04.11-нд нийтлэгдсэн

Польш өмнөх ослоос сургамж авсангүй

Агаарын цэргийн дээд удирдлагын  дарга нар үрэгдсэн 2008 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн цэргийн ачааны Casa-295М онгоцны ослоос  Польш сургамж авсангүй гэж Польшийн үндэсний нисэхийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Томаш Хипки хэлжээ. Мирославец хотын нисэх буудлын ойролцоо гарсан тэр осол ерөнхийлөгчийн онгоцны ослыг санагдуулж байна. “Тэр үед тийм олон өндөр тушаалын хүмүүс нэг онгоцоор нисэж болохгүй гэсэн яриа гарч байсан ч дүгнэлт хийгдсэнгүй. Онгоцондоо олон тийм хүмүүстэй нисгэгч цаг агаарын муу мэдээ авсан бол Варшавт эсвэл Минскт эргэн ирэх хэрэгтэй байсан юм” гэж тэр үзэв. Цэргийн Casa-295М онгоц шиг нисгэгчид нь хэд хэдэн удаа буулт хийхээр оролдсон ба Ерөнхийлөгчийн онгоц нисэх буудал дээгүүр эргэлдэж байсан нь  хийж болохгүй зүйл.
Сануулахад, Casa-295М онгоц Польшийн нисэх хүчний дээд удирдлагыг авч явахдаа Щецин хотоос холгүй осолдсон ба амь үрэгдэгсэд нислэгийн аюулгүй байдлын жил тутмын бага хуралд оролцогсод байжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж