Твиттерчдэд зориулсан анхны UBTwestival болно

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Твиттерчдэд зориулсан анхны UBTwestival болно

Дэлхийн зуу, зуун хотуудын олон мянган твиттерчид TWESTIVAL хэмээх цугларалтанд 2008 оноос хойш онлайн н ө х ө рл ө л өө баталгаажуулж , хамтдаа оршин буй нийгмийнхээ сайн сайхны төлөө олон сайхан санаачилгуудыг санхүүжүүлэх үйлсэд нэгдэж ирсэн билээ.

Анх
Английн Лондонгийн нэгэн паб-д зориг зүрх нэгт твиттерчин залуусын
эхлүүлсэн энэхүү даруу хирнээ амбицтай хөдөлгөөнийг өдгөө 41 орны 160
хотод жил бүр нэгэн зэрэг зохион байгуулдаг заншлыг бий болго
o д байна.  Тэд
архаг твиттерчин залуучууд хэмээх нэр алдрыг зүүхээсээ илүүтэйгээр ядуу
буурай орны ард түмнийг өөрсдийн сайн дураар цуглуулсан хөрөнгөөр
​​дэмжих олон ажлуудыг хйисэн юм.
2009 онд л гэхэд дэлхий даяар
Twestival д оролцогчид нийт £ 250,000-тэй тэнцэх хөрөнгийг Charity: Water хэмээх олон улсын ТТБ-д хандивласнаар Африк дахь олон хот тосгонуудыг цэвэр усны гачигдлаас гаргасан байна.

Энэ
бүхнээс Улаанбаатар ч хоцрохыг хүссэнгүй, учир нь твиттерчид залуус 3
сая хүн амтай Монголд ч адил харилцаа, нөхөрлөлийг байгуулцаж,
нийгмийнхээ төлөө сайн сайхныг хийж бүтээж чадах дэлхйин твиттерчин ард
түмний нэгээхэн хэсэг болоод байна.
Иймд бид
UB Т westival хэмээх
наадмыг хамгийн анх Лондонд зохион байгуулагдаж байсан шиг 3 сарын
24-ний өдөр Улаанбаатартаа зохион байгуулж, өөрсдийнхөө дуу хоолойг сая
сая твиттерчдэд мэдрүүлэх болно.

http://ulaanbaatar.twestival.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж