
Банк санхүүгийн хамгийн шилдэг үйлчилгээг үзүүлэхийн төлөө мэрийн ажиллаж буй Голомтчуудын нэг өдрийн цалин 30 орчим сая төгрөг болж байгаа бөгөөд өгч буй мөнгөний хэмжээ бус Японы ард түмэнд сэтгэлийн дэм өгөх гэсэн Монгол Улсын мянга гаруй иргэний чин сэтгэлийн эрмэлзэл чухал гэдгийг тэд онцолж байна.
Голомт банкны ажилтан албан хаагчид нэг өдрийн цалингаа Монгол Улсын Гадаад Харилцааны Яамаар дамжуулан Японы ард түмэнд илгээж байгаа юм.
Мөн Монгол Улсын Гадаад Харилцааны Яамнаас гамшигт нэрвэгдсэн Японы ард түмэнд туслах хандивын дансыг /төгрөгийн 2715002907, ам.долларын 2715002908/ тус банкинд нээсэн бөгөөд Голомт банкны хамт олон зовох цагт нөхрийн чанараа харуулдаг монгол хүний ёс жудгийн дагуу Японы ард түмнийг гамшгийн аюулаа гэтлэн давахад сэтгэлийн дэм үзүүлэхийг Монголчууддаа уриалж байна..