Мелбурн хотноо болсон талбайн теннисний Австралийн нээлттэй тэмцээний финалд Беларусийн тамирчин Виктория Азаренка ОХУ-ын теннисчин Мария Шараповаг 6-3; 6-0 харьцаатай ялснаар “Их дуулга”-ын анхны түрүүгээ авлаа. Аваргын төлөөх тоглолт ердөө нэг цаг, 22 минут үргэлжилсэн бөгөөд Азаренка 2008 оны аваргыг төвөггүй буулган авчээ. “Их дуулга”-ын цуврал тэмцээнд анх удаа финалдаж, түрүүлсэн тэрбээр чансаагаа ахиулж, дэлхийн чансааг тэргүүлэх боломжтой болж байна. Тэрбээр тэмцээний дараа “Ирэх жилийг тэсэн ядан хүлээж байна. Австралид үнэхээр гайхалтай мөчийг өнгөрүүллээ. Мөрөөдөл минь биеллээ” хэмээн ярьжээ.
Т.Маша