Хятад урлагийн зах зээлд тэргүүлж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Хятад урлагийн зах зээлд тэргүүлж эхэлжээ

Хятад дэлхийн урлагийн зах зээлд өсөлтөөр Их Британийг хаяж анх удаа дэлхийд тэргүүлж байна.  Европийн урлагийн зөвлөлийн мэдэгдсэнээр Их  Британи эртний гар урлал болон урлагийн бүтээлийн олон улсын зах зээлд гуравдугаарт бичигдэж байгаа юм. Харин АНУ  дэлхийн урлагийн бүтээлийн худалдааны 37 хувийг дангаараа эзэлж, 2010 оноос хойш энэ төрлийн зах зээлд тэргүүлж байна. Хятадын урлагийн зах зээлийн худалдааны хэмжээ  23 хувьд хүрч, 22 хувийн үзүүлэлттэй байгаа Их Британийг гүйцэж түрүүлжээ. Их Британийн Урлагийн зах зээлийн холбоо энэ тоог аюулын харанга гэж үзэж байна.  Гэсэн хэдий ч Их Британи Европт Францын дараа орох хамгийн том зах зээл хэвээр ажээ.

2008-2010 он дэлхийн эдийн засаг төдийгүй урлагийн зах зээл хямралд орсон жилүүд байсан бөгөөд одооноос сэргэх хандлагатай байгааг экспертүүд онцолж байгаа юм.  Европийн холбооноос  Их Британи, Ирланд, Нидерланд, Австри зэрэг орнуудад урлагийн бүтээлийн худалдаанд өндөр татвар ноогдуулах болсон нь худалдан авалтыг бууруулж байгаа ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж