ИЗН-ын Их хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.01.28-нд нийтлэгдсэн

ИЗН-ын Их хурал эхэллээ

ИЗН-ын наймдугаар Их хурал дөнгөж сая эхэллээ. Тус намын их хурал 100 хувийн ирцтэйгээр эхэлж байна. Тодруулж хэлбэл, Их хуралд ИЗН болон НН-ын 500 төлөөлөгч бүгд оролцож байна. Одоо тус Их хурлаар өнгөрсөн оны гуравдугаар сард зарлан хуралдуулж байсан долдугаар Их хурлаас гаргасан шийдвэрүүдээ хэлэлцэж эхлээд буй юм. Учир нь дээрх долдугаар Их хурлаас ИЗН нь НН-тай нэгдэх шийдвэрийг гаргаж байсан боловч, Улсын Дээд Шүүхээс өнөөг хүртэл хоёр намын нэгдлийг хүлээн зөвшөөрөөгүй тул, тэр бүх асуудлаа авч хэлэлцэн, буцаах шийдвэрийг гаргахаар болж байна. Үүний дараа ИЗН-ын нэрийг өөрчлөх хийгээд дарга нарыг шинээр томилох гээд томоохон ажлууд өрнөнө.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж