Хэрэглэгчийн 14 баталгаат бүтээгдэхүүнтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Хэрэглэгчийн 14 баталгаат бүтээгдэхүүнтэй боллоо

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1985 онд “Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-уудыг баталж жил бүрийн 3 дугаар сарын 15-ыг дэлхий дахинаараа хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргасан юм. Түүнээс хойш жил бүрийн 3-р сарын 15-ны өдрийг хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэж ирсэн. Манай аймгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэг сумдын салбар зөвлөлийнхөө 2010 оны ажлыг дүгнэж ажилд нь үнэлэлт дүгнэлт өглөө. Ажлаараа Зуунмод, Заамар, Өндөрширээт, Баянчандмань, Мөнгөнморьт сумын салбар зөвлөлүүд шалгарлаа.  Мөн Төв аймаг хэрэглэгчийн 14 баталгаат бүтээгдэхүүнтэй болжээ. Батсүмбэр сумын Зөгийн бал, Өндөрширээт сумын нарийн боовны цехийн нарийн боов, Заамарын “Авдрантын өгөөж” компаний хэвийн боов, Зуунмод сумын Батсайханы ажлын гутал, Алтанбулаг сумын лигийн ухаа компаний хустай бяслаг, Зуунмод сумын Хүнстөв компаний шанзтай еэвэн, Зуунмод боов зэрэг бүтээгдэхүүнүүд хэрэглэгчийн баталгаат бүтээгдэхүүнүүд болсон юм.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж