“Оюуны үдийн цай” хөтөлбөр Налайх дүүрэгт эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.11-нд нийтлэгдсэн

“Оюуны үдийн цай” хөтөлбөр Налайх дүүрэгт эхэлнэ

Хөгжлийн “Түүчээ” сан, Бодлогын мэтгэлцээний холбоо, “Хөдөөгийн хөгжлийн залуу элч” ТББ, нийслэлийн Хүүхдийн төлөө газар, нийслэлийн Боловсролын газартай хамтран Оюуны үдийн цай хөтөлбөрийг эхлүүлээд сар гаруй хугацаа өнгөрөөд байгаа билээ. Тэд  “Оюуны үдийн цай” хөтөлбөрөө нийслэлийн 209 ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвдүүдэд зохион байгуулж эхэлсэн.
Энэ сарын 12-23 –ны өдөр Налайх дүүргийн Хүүхэд хөгжлийн төв, Засаг даргын Тамгын газартай хамтран “Оюуны үдийн цай” хөтөлбөрийг зохион байгуулахаар болжээ. Тус дүүргийн “Эрдмийн Оргил” цогцолборт энэ арга хэмжээний нээлт болох аж. Уг арга хэмжээнд Нийслэлийн хүүхдийн төлөө газрын дарга С.Алтанцэцэг, Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр болон албаны бусад хүмүүс оролцох юм. Мөн  нээлтийн үеэр хамтлаг дуучид уран бүтээлээ толилуулах гэнэ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж