Армян хүү Саркози нэр авчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

Армян хүү Саркози нэр авчээ

Өнгөрсөн даваа гаригт Францын сенат армянчуудын эсрэг хоморголон устгах явдал болсоныг дэмжсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийг баталсан юм. Османы эзэнт улсад 1915 онд армянчуудыг бөөнөөр хоморголон хөнөөсөн хэргийг үгүйсгэсэн хүн одоо нэг жилээр хоригдох ял болон 45 мянган еврогоор торгуулах болно гэж хуулинд заажээ. Мягмар гаригт Ереван хотноо Францын Элчин сайдын яамны өмнө олон мянган хүн оролцсон талархлын цуглаан болсон байна.

Лхагва гаригт Гюмри хотод төрсөн хүүд Саркози гэсэн нэр өгч армян айл Францчуудад талархлаа илэрхийлжээ. Шинэ төрсөн Саркози Аветисян гурван кг жинтэй гэнэ. Армяны Бүгд найрамдах нам Саркозийн эцэг эхэд 200 ам.доллар бэлэглэв. Төрөх газраас хүүд өлгий болон хүүхдийн эд зүйл бэлгэлжээ.

 Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж