Засгийн газрын хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаан болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагт товлогдоод байна. Тус хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, УИХ-ын гишүүн Д.Энхбат, З.Алтай, Н.Батбаяр, Ж.Сүхбаатар, Ж.Энхбаяр нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, П.Алтангэрэл нарын   санаачлан боловсруулсан Төрийн албаны тухай, Боловсролын тухай, Эрүүл мэндийн  тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудын төсөл, Онцгой албан татварын тухай  хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн  өртөгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиудын төсөлд өгөх Засгийн газрын санал,  дүгнэлтийн  төслийг авч хэлэлцэх юм байна. Мөн Монгол Улс, Узбекистан улсын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны хэлэлцээрийн тухай, “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд авто замын салбарт хэрэгжүүлэх  зарим арга хэмжээний тухай, мөн нууц асуудал багтаж буй юм. Харин Хөгжлийн банкны удирдлагыг сонгон шалгаруулах ажлын явц, “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор байгуулах бэлтгэлийг хангах ажлын явцын талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар мэдээлэл  хийхээр болжээ.

   Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж