НҮБ-ын Төв байрнаас кокаин олджээ

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

НҮБ-ын Төв байрнаас кокаин олджээ

Нью-Йорк дахь НҮБ-ын төв байрнаас өнгөрсөн долоо хоногт 16 кг ууттай кокаин олжээ. НҮБ-ын лого бүхий ууттай мансууруулах бодисыг тус байгууллагын шуудангийн хаягаар ирүүлсэн байжээ. НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Пол Браун уг илгээмжийг андуурч явуулсан байж болзошгүй гэж таамаглаж байна.  Мексикээс Цинцинатти хотоор дамжиж  очсон илгээмж дээр ямар ч нэр, хаяг байгаагүй гэнэ. Уг ууттай кокаиныг хилээр нэвтрүүлэхдээ НҮБ-ын хуурамч логог ашигласан байж болзошгүй гэж мөрдөгчид таамаглаж байгаа юм. Кокаиныг уутны ёроолд дэвтэрнүүдийн дунд нуусан байсан гэж НҮБ-ын Төв байрны хамгаалалтын албаны дарга Грегори Старр ярьжээ. Старр хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэгчдийн төлөвлөгөө буруугаар эргэснээс уг кокаин НҮБ-ын Төв байранд ирсэн гэдэгт итгэлтэй байгаа аж.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж