Ахмадын хорооны дарга нарын семинар боллоо

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Ахмадын хорооны дарга нарын семинар боллоо

Төв аймгийн бүх сумдын ахмадын хорооны дарга, сонгуульт идэвхтнүүд, Зуунмод сумын багийн ахмадын хорооны дарга нарын нэгдсэн семинар боллоо. Энэ жил Монголын ахмадын байгууллагын 80 жилийн ой ирэх зургадугаар сард болно. Ойгоо угтаад аймаг сумын ахмадын хорооны зүгээс ямар ажил зохион байгуулах талаар ярилцаж, өнгөрсөн онд хийгдсэн ажил, ирэх онд хийгдэхээр төлөвлөж байгаа зорилтоо тодорхойлох зорилгоор энэ удаагийн семинарыг хийж байгаа юм. Ер нь сүүлийн үед ахмадын байгууллагаас гол төлөв ахмадуудынхаа эрүүл мэндийн талаар ихэд анхаарч ажиллах гэж байгаа юм. Тиймээс энэ үеэр ахмадуудын эрүүл мэндийн талаар Монгол Улсын  гавъяат эмч н.Сэмхээ зөвлөгөө өгч, биеийн тамир, чийрэгжүүлэлтийн талаар спорт хорооны зүгээс зөвлөгөө өгч байсан юм. Тэгээд ч энэ онд бүх сумынхаа ахмадын байгууллагын дэргэд чийрэгжүүлэлтийн кабинет ажиллуулахаар болж байгаа юм.

Мөн энэ үеэр сайн ажилласан Борнуур сумын ахмадын хорооны дарга А.Энх-Амгалан, Аргалант сумын ахмадын хорооны дарга Шарав, Баянцогт сумын ахмадын хорооны дарга Даваа нарыг Монголын ахмадын холбооны шагналаар шагналаа. Мөн аймгийн ахмадын хорооны дэргэдэх Дөмөн хамтлаг урлагийн тоглолтоор бэлэг барьсан юм. 

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж