“Фүкүшима-1” АЦС-ын оператор компани улсын хяналтад орно

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

“Фүкүшима-1” АЦС-ын оператор компани улсын хяналтад орно

Ослын “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын оператор Tepco улсын мэдэлд очиж байгааг Reuters орон нутгийн хэвлэлээс иш татан пүрэв гаригт дамжуулжээ. Тохиролцооны дагуу Терсо нэг их наяд  иенийн тусламжийг улсаас авсаныхаа шанд компанийнхаа 67 хувийн хувьцааг өгөх юм. Үүнийг ирэх зургадугаар сард болох компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралдаанаар дэмжих аж.

Tepco улсын мэдэлд очиж байгаа нь компанийн санхүүг эрүүлжүүлэх төлөвлөгөөний нэг хэсэг гэнэ. Энэ төлөвлөгөөний дагуу Терсо дахин нэг их наяд иенийн зээл авах гэнэ. Энэ арга хэмжээний дүнд компани анхны ашгаа 2014 онд авахаар төлөвлөжээ. Харин 2018-2019 онуудад компани эргээд улсын хяналтаас гарах гэнэ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж