“Битлз”-ийн домогт дөрвөлийн нэг Пол Макартни видео тоглоомын хөгжим бичиж байна. Тэрбээр энэ шинэ ажилдаа тун тааламжтай байгаа бөгөөд “Тэгээд ч видео тоглоом CD-нээс хурдан борлогддог” хэмээн хошигносон гэнэ.
“Магадгүй миний дууг урьд өмнө хэзээ ч сонсож байгаагүй залуус тоглоом тоглох үедээ миний хөгжмийг сонсох байх” гэж сэтгүүлчдэд ярьжээ. Өдгөө 69 настай Макартни үүнийг шинэ үеийн залуустай “уулзах” сайхан боломж хэмээн үзэж байгаа юм.