АНУ-ын Засаг ганхаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

АНУ-ын Засаг ганхаж эхлэв

АНУ-ын Засгийн газарт ан цав үүссэн сурагтай. Сангийн сайд Тимоти Гайтнер огцрох тухайгаа мэдэгдэж, олны анхаарлыг хандуулсан байна. Тэрбээр телевизийн Bloomberg сувагт өгсөн ярилцлагадаа Цагаан ордны тэргүүнтэй цаашид хамтарч ажиллах сонирхолгүй гэдгээ мэдэгдсэн аж. Гайтнер “Айсуй Ерөнхийлөгчийн сонгуульд Барак Обама ялах магадлал 60 хувьтай гэж би үзэж байна. Ноён Обама улиран сонгогдвол Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэвээр үлдээнэ. Харин би энэ бүрэлдэхүүнд орохгүй. Яагаад гэдгийг битгий асуу. Засгийн газрын гишүүд хоорондоо түнжин хагарсны улмаас би ийм шийдвэр гаргасан гэх цуу яриа гарсанд харамсч байна” хэмээв.

Санхүүгийн хямралын эсрэг дорвитой зүйл хийж чадахгүй байгаа нь Засгийн нэр хүндийг унагааж, тарж бутрахаас аргагүйд хүргэсэн хэмээн ажиглагчид үзжээ.

Ж.Даш

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж