Хүнсний ногоо тарих газар хуваарилж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.11-нд нийтлэгдсэн

Хүнсний ногоо тарих газар хуваарилж байна

Нийслэлийн бүх дүүрэг хүнсний ногоо тарих зориулалтаар иргэд, аж ахуйн нэгжид газар хуваарилж эхэлжээ. Өмнө нь авсан газраа зориулалтаар нь ашиглахгүй хашаа байшин барин амьдарч буй, хашаа татаад ашиглахгүй орхисон газрыг буцаан авч байгаа аж. Түүнчлэн, аж ахуйн нэгж, хувь хүмүүст хүнсний ногоо тариалж, амьдралаа дээшлүүлэх, иргэдээ эрүүл хүнсээр хангах нөхцөл бүрдүүлж, боломж олгоход анхаарч, иргэд хэнд хандах, ямар бичиг баримт бүрдүүлэхийг хэвлэл мэдээллээр хэрэгслээр зарлах юм. Нийслэлийн хэмжээнд жилд 1000 гаруй тонн төмс, хүнсний ногоо тариалан хурааж авдаг аж.

П.Дэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж