Марина Ле Пен, Францын улстөрчийн мандалт

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Марина Ле Пен, Францын улстөрчийн мандалт

Францын гурван өнгөнд шинэ будаг нэмэгдэж магадгүй болов. Бүгд найрамдах улсын бэлгэдэл ба хоёр дахь бүгд найрамдах улсын эрэлхэг цэрэг эрсийн дүрэмт хувцасны бэлгэдлийн цэнхэр өнгө далайн түрлэгийн хэт цэнхрээр солигдох магадлалтай болж байна. Хэрэв Harris Interactive-ийн нийгэм судлаачид худлаа хэлээгүй бол өмгөөлөгч, загасчин, Үндэсний фронт хэт барууны намын тэргүүнээр амжилттай ажиллаж байсан десантын цэргийн хүний охин  Марина ле Пен өөрийн 82 настай эцгээ намд нь залгамжлан гарч ирээд 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдээс хамгийн өндөр дэмжлэгтэй байна. Энэ бол зөвхөн олон нийтийн санал асуулга. Үндэсний фронт нам нь өөрөө францчуудыг хэрэгтэй зорилгынх нь төлөө нэгтгэдэг айдсын мануухай болж ирсэн юм. Энэ удаагийн зорилго нь Саркозийг хоёр дахь удаагаа сонгуулах явдал. Энэ нам хэзээ ч өнөөгийнх шиг санал асуулгад оролцогчдын 24 хувийн санал авч байсангүй. Гэтэл Саркози дөнгөж 21 хувийн дэмжлэгтэй байна. Марина гэх хуучин удирдагчийн охин, шинэ удирдагч.”Ардчилал биднийг айлгаж байна” гэж хэлэв. Харин ардчилал түүнээс нэг их айхгүй байгаа бололтой.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж