Силикон үйлдвэрлэгч компанийн эзнийг баривчлав

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Силикон үйлдвэрлэгч компанийн эзнийг баривчлав

Хиймэл хөх хийх мэс засалд хэрэглэгддэг силиконы компанийг Францын шүүхэд өгчээ. Хорт хавдар үүсгэдэг нь тогтоогдсон “Poly Implant Prostheses” (PIP)  силиконы компанийн эзнийг  цагдаа нар өчигдөр баривчлан саатуулжээ. АНУ, Европ, Өмнөд Америкт уг силиконтой холбоотой шуугиан газар авч байгаа бөгөөд эрүүл мэндээрээ хохирсон хэдэн арван мянган эмэгтэйчүүд нөхөн төлбөр шаардаж байгаа юм. Францын эрх баригчид өнгөрсөн сард дээрх компанийн хуурамч бүтээгдэхүүнийг авч, хиймэл хөх шилжүүлэн суулгасан эмэгтэйчүүдэд нөхөн олговор олгохоо мэдэгдсэн. Британийн эрүүл мэндийн шинжээчид “Poly Implant Prostheses” силикон нь гоо сайхны биш, үйлдвэрлэлийн зориулалтай гэж дүгнэсэн юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж