1915 оны хэрэг сөхөгдөж, Турк, Францын харилцаа муудлаа

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

1915 оны хэрэг сөхөгдөж, Турк, Францын харилцаа муудлаа

Франц улсын шинэ хууль олны анхаарлыг ихэд татав. Учир нь армянчуудыг хоморголон устгаж байсныг үгүйсгэвэл хариуцлага хү­лээлгэх тухай хуулийн төслийг Франц улсын парламент хэлэлцэж, улмаар дэмжсэн аж. Францын парламентын дээд танхимд се­натууд нь найман цагийн турш уг хуулийн төслийг ба­талсаны улмаас туркүүд Анкарад эсэргүүцлийн жагсаал зохион бай­гуулжээ. Харин Францын талаас дээрх хуулийг 127 гишүүн дэмжиж, 86 гишүүн эсэргүүцсэн гэсэн мэдээллийг олон нийтэд цацсан боловч туркүүд үүнийг “халхавч” хэмээн тайлбарлаж байгаа юм байна.

Парис дахь Туркийн Элчин сайлын яамны төлөөлөгч Энгине Солакоглу “Францын зүгээс дээрх хуулийг баталснаар хоёр улсын харилцаанд сэв суулгаж магадгүй хэмжээний асуудал үүслээ. Османы эзэнт гүр­ний үед арменчуудыг үй олноор нь устгаж байсныг үгүйсгэсэн хүнд нэг хүртэлх жилийн хорих ял оноох юм уу, 45 мянган еврогоор торгох заалтыг уг хуульд тусгасан нь биднийг маш их эмзэглүүллээ. Энэ хуулийг санаачилж, дэмжсэн нь тун хариуцлагагүй явдал боллоо” хэмээн мэдэгджээ. Туркийн Ан­кара хотод одоо ч эсэргүүцлийн жагсаал үргэлжилж байгаа та­лаар BBC агентлаг дамжуулав. Зөвхөн Анкара хотод ч бус бусад томоохон хотуудад эсэргүүцлийн жагсаал болсоор байна. Анкара хотод ойролцоогоор 40 мянга гаруй туркчүүд жагсаалд нэгдээд байгаа талаар Туркийн цагдаагийн алба мэдэгджээ. Фран­цад баталсан дээрх хууль нь Туркийн ард түмнийг дайны үеэр болсон гэмт хэрэгт буруутай гэсэн ойлголтыг төрүүлсэн аж. Туркийн Ерөнхий сайд Таийп Эрдоган “Хоёр улсын харилцаанд ямар том сэв суулгасан хуулийг баталж, дэмжсэнээ Францын сенатууд сайн ойлгохгүй байх шиг байна. Бидний ахан дүүсийн холбоо энд хүрээд өндөрлөх гэж байх шиг байна. Би маш их харамсаж байна. Уг нь бид эцсээ хүртэл хамт байна гэж найдаж байсан юм” хэмээн шүүмжилжээ.

Хэрэв Францын Ерөнхийлөгч Николя Саркози дэмжигдсэн хуульд гарын үсэг зурах аваас Туркийн талаар Парис хотоос Элчин сайдын яамыг татах шийдвэр гаргахад бэлэн талаар мэдэгджээ. Мөн Туркийн хууль зүйн сайд Садуллах Эргин “Энэ шийдвэрийг эрс эсэргүүцэж байна. Энэ бол бүхэл бүтэн улсын хувьд том доромжлол. Турк улсыг гадуурхан, улмаар бидэнд шу­дарга бус хандаж байгаагийн ил­рэл” хэмээсэн байна.

Хамгийн анх дээрх хуу­лийн төслийн саналыг өнгөрсөн оны арван­хоёрдугаар сарын 22-нд Францын парламентад оруулж байжээ. Харин туркүүд “Үнэн хэрэгтээ Франц улс Алжир улсыг колончилж байхдаа тус улсын иргэдийг үй олноор нь хоморголон устгаж бай­сан баримт бий гэдгийг сануулж болно” хэмээн сүрдүүлсэн байна. Энэ асуудлыг олон улсын түвшинд хэлэлцэж болно гэсэн байр суурийг ч тэд илэрхийлсэн аж.

Нэг хэсэг нь дээрх хуулийг Фран­цын Ерөнхийлөгчийн сон­гуультай холбон тайлбарлаж байна. Учир нь Н.Саркозигийн тэргүүлдэг Ардын хөдөлгөөний холбоо на­мын ирэх дөрөвдүгээр сарын Ерөнхийлөгчийн сонгуульд Франц дахь армянчуудын нийгэмлэгийн 500 мянган гишүүний дэмжлэгийг авахын тулд дээрх хуулийг дэмжсэн байж болзошгүй гэнэ.

Францын парламентын дээд танхимын гишүүн Жан Клод Моне “Түүх бол бодит үнэн. Дэлхийн I дайны үед Османы эзэнт улсын нутагт армен үндэсний 1.5 сая гаруй хүнийг хэн хөнөөсөн. Бид бүгд мэдэж байгаа. 1915-1917 оны хооронд ийм олон хүнийг өлсгөлөн, өвчин зовлонд нэрвүүлсэн улс ямар улс вэ. Дунд сургуулийн түүхийн номонд хүртэл “туркчүүд” хэмээн товч тодорхой бичсэн байдаг. Хэрэг хуучирч, түүх арилдаггүйтэй адил. Одоо харамсал тээх хэрэггүй” хэмээн өөрийн байр суурийг илэрхийлсэн байна.

Харин Армений эрх баригчид Францын улстөрчдөд талархал илэрхийлж амжжээ. Тэд эцэг эх, эх орны шударга ёсны төлөө хийсэн бүхэнд нь баярлаж талархснаа дахин дахин илэрхийлсэн байна. Мөн Армений Гадаад хэргийн сайд Эдвард Налбандян өөрийн биеэр талархал дэвшүүлжээ. Улмаар хү­ний эрхийг дээдэлдэг улс орон бүр дээрх хуулийг санаачлахыг уриалсан аж.

Түүхэнд 1915-1917 болон 1915-1923 оны хооронд тус, тус арменчуудын бие дээр амьд био­логийн амьд туршилт хийдэг бай­жээ. Хожим дээрх туршилтыг үр­гэлжлүүлэн Германы удирдагч асан А.Гитлер “Хүнээр товч, барааны са­ван хийдэг байсан” гэх яриа байдаг байна. Түүхчид арменчуудыг үй олноор нь хоморголон устгасан гэх дээрх явдлын уршигаар 1.5 сая армен үндэстэн амь насаа алдаж, хэдэн сая хүн өөр улс руу дүрвэсэн талаар онцолдог аж. 

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж