Тархиндаа хадаас зоосон эр эрүүл болжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Тархиндаа хадаас зоосон эр эрүүл болжээ

Америкийн иргэн Данте Отулло тархиндаа хадаас орсныг мэдээгүй, нэг хоносны дараа эмнэлэгт очоод мэдсэн тухай мэдээг өмнө нь хүргэж байсан билээ. Тэрбээр эмч нар тархинд нь хадаас байна гэж хэлэхэд тоглож байна гэж боджээ. Гэвч тархины рентген зургийг нь авчирч үзүүлэхэд л тэрбээр итгэсэн байна. Данте Отуллод өнгөрсөн баасан гаригт эмч нар мэс засал хийж 7.62 см урттай хадаасыг тархинаас нь сугалж авснаас хойш Отуллогийн бие тэнхэрч байгаа гэнэ. Хадаас уураг тархины үйл ажиллагааг хянадаг мэдрэлийн судаснаас маш ойрхон зөрсөн байжээ. Эмч нар түүнд тархинд нь хадаас зоогдсоныг харуулсан рентген зургийг үзүүлэхэд тэрбээр “Та тоглож байна уу? Та энэ зургийг эмч нарын онигооны номоос авсан уу?” гэж хэлжээ. Харин эмч түүнд “Үгүй, энэ бол таны тархинд байгаа хадаас” гэж хариулсан гэнэ. Отулло мэс засал хийлгэхээр өөр эмнэлэг рүү түргэний тэргээр хүргүүлэх замдаа хадаастай рентген зургаа “Facebook” –т тавьсан байна. “Хадаас хадагчаар толгойгоо маажих үед чихнийх нь хажуугаар нэг юм шунгинах шиг болсон. Өөр юу ч мэдрэгдээгүй” гэж тэрбээр ярьсан байна. Отулло ч тэр, түүний эхнэр ч үүнийг юман чинээ бодоогүй өнгөрчээ. Харин маргааш нь өглөө нь сэрэхэд дотор нь муухайрч, толгой нь эргэн, бие нь тавгүйтжээ. Эхнэр нь эмчид үзүүлэх нь зөв гэж хэлснээр тэд эмнэлэгт очсон аж. Мэс заслын дараа Оттуло өргөс авахуулсан мэт зүгээр болсон гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж