Оросын тэрбумтан В.Путинтай өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Оросын тэрбумтан В.Путинтай өрсөлдөнө

Оросын тэрбумтан Михайль Прохоров өчигдөр ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ албан ёсоор бүртгүүлсэн байна. Тэрбээр Кремлийн ордонд суух эрхийн төлөө одоогийн Ерөнхий сайд В.Путинтай өрсөлдөхөөр шинээр гарч ирж буй цорын ганц улс төрч болж байна. Харин бусад гурван нэр дэвшигч нь намын ахмад лидерүүд гэнэ. Орост В.Путиныг эсэргүүцэгчид олон болсон тул ирэх гуравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон парламентын бүх нийтийн сонгуульд В.Путины тэргүүлдэг Нэгдмэл Орос нам ялалт байгуулсныг эсэргүүцсэн иргэд урьд хожид болж байгаагүй жагсаал цуглаан зохион байгуулсан юм. Сонгуулийг луйвар болсон гэж үзэж буй иргэд ирэх хоёрдугаар сард томоохон жагсаал хийхээр төлөвлөж байна.

Прохоровын тухайд Америкийн Нью Жерсигийн “Нетс” сагсан бөмбөгийн багийг ивээн тэтгэдэг бөгөөд нийт 18 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бизнесмен эр. Прохоров хэдийгээр бие даан нэр дэвшиж буй боловч В.Путиныг илт шүүмлэхээс татгалздаг нэгэн аж. Түүнийг сонгуульд нэрээ дэвшүүлснийг “Кремлийн төлөвлөгөөний нэг хэсэг” гэх хүмүүс байгаа ч Прохоров үүнийг няцаасан гэнэ. Тэрбээр “Би аав ээжийнхээ зохиосон төслийн нэг хэсэг байсан. Би шийдвэрээ өөрөө гаргадаг. Иймэрхүү цуу яриаг бол би амьдралд байдаг л зүйл гэж хэлнэ” гэжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж