Хуучирсан мэдээ: 2010.04.11-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сарын 11

Дөрөвдүгээр сарын 11-ний баяр

Хуан Сантамариягийн өдөр (Huan Santamaria Day) гэх баяраа Коста-РИка тэмдэглэн 1856 оны Америкийн колонистуудын эсрэг хийсэн тэмцлийг дурсдаг аж. Түүнийг голчлон сургууль ба коллежид тэмдэглэн сүлд дуугаа дуулж, төрийн далбаагаа мандуулдаг гэнэ.  

Европын еврейчүүдийн сүйрэл ба баатарлаг тэмцлийн өдөр. Нацистууд дэлхийн сүүлчийн дайнаар  зургаан сая еврейчүүдийг устгасан Холокостын дурсгалыг энэ өдөр  тэмдэглэдэг ажээ.

Фашистийн концлагериас хоригдлуудыг чөлөөлсөн олон улсын өдөр. 1945 оны дөрөвдүгээр сарын 11 Бухенвальдын хорих лагерийн хоригдлууд гитлерчүүдийн эсрэг бослого гарган чөлөөлөгдсөн байлаа.

Үйл явдал

1713 ОН. Испанитай хийж байсан дайнуудад төгсгөл ирж Utrecht гэсэн нэртэй гэрээ байгуулагдав. Гэрээгээр Франц Ньюфаунлендыг, Британи Гибралтарын хоолойг Испанид алдлаа.

1755 ОН. Энэ өдөр Английн эмч Жеймс Паркинсон төржээ. Тэрээр 1817 онд төв мэдрэлийн системийн малгалах гэсэн нэртэй өвчний тухай бичжээ.  XIX зууны сүүлчээр Францын мэдрэлийн эмч Мари Шарко локтор Паркинсоны гавъяаг үнэлэн энэ өвчнийг паркинсонизм гэж нэрлэх болсон байна.

1847 ОН.
Америкийн сэтгүүлч Жозеф Пулитцер Унгарын Мако сууринд төржээ. Будапештад өсөөд 17 настайдаа Америкт цагаачлан гараад цэргийн алба хааж байлаа. Тэрээр 1883 онд Жей Гулд гэгчээс “Нью-Йорк уорлд” сонинг худалдан аваад хоёр жилийн дараа дуулиантай мэдээ, комикстай, зурагтай сонин болгосон байв. “Уорлд”-ын энэ чиглэл болон авлигыг илчлэх түүний эрмэлзлэлийг “шар хэвлэл” гэж нэрлэх болсон байна. Зууны сүүлчээр Пулитцерийн хэвлэл Ардчилсан намын төв хэвлэл нь болсон байв.
1885 онд тэрээр Нью-Йок мужаас конгесст сонгогдсон боловч биеийн эрүүл мэндээс болон дараагийн жилд нь огцорч байв. 1903 оны наймдугаар сард Пулитцер хувийн хөрөнгөөрөө Колумбийн их сургуульд сэтгүүлийн факультетийн нээж, Пулитцерийг шагналыг бий болгожээ. Пулитцер 1911 оны аравдугаар сарын 29-нд нас баржээ.

1949 ОН. Тель-Авив-Яффо хотын суурийг тавьж үндэслэв. Газар дундын тэнгисийн эрэг дэх энэ хот харьцангуй залуу Тель-Авив, эртний хот Яффо хаоёр нийлснээс үүсчээ. Хотод энэ нэрийг жилийн дараа өгсөн байна. Иврит хэлнээс Тель-Авив нь “Хаврын толгой” гэж буух ба Танаха буюу  Христийн шашны Хуучин гэрээ сударт анх дурьдагдсан байдаг. Израилийн эдийн засаг, соёлын нийслэл нь юм.

1963 ОН. Загалмайн шашныг зөвхөн бурууны ертөнцтэй холбон үзэж байснаас католик шашин татгалзаж, социалист лагерийн орнуудтай бүтээлч харилцаанд орохын тулд Ромын хамба ХХIII  Иоанн “Pasem in Terris” (даян дэлхийд энх тайван) тунхаглалыг гаргасан байна.  Ватиканд Н.С.Хрущевын охин Рада нөхрийнхөө хамт (“Известия” сонины эрхлэгч байсан А.И.Ажубей) айлчилснаас сарын дараа хамба лам айлтгалаа гаргажээ.   

1964 ОН.
Зөвлөлтийн дэлгэцнээ Георгий Данелийн “Би Москвагаар алхаж явна” кино анх гарлаа. Энэ кино нь Хрущевын дулаарлын дараа Зөвлөлтийн кинонд гарч ирсэн уянгалаг романтик кино байсан ба тухайн үедээ үзэгчдийг байлдан дагуулж чадсан юм. Уг киног дараагийн жил нь монгол хэлээр хөрвүүлэн Монголд үзүүлж эхэлжээ.

2005 ОН.
ЮКОС компанийн тэргүүн асан Михиал Ходорковскийг шүүх хурал дээр тэрээр сүүчийн үгээ хэлж цугларсан олны алга ташилтыг хүлээж байв. Ходорковский өөрийгөө буруутай гэж үзээгүй ба ялаа хэлтрүүлэхийг гуйсангүй, өөрийгөө улс төрийн золиос болсон гэж үгэндээ хэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж