Рио де Жанейрод 20 давхар барилга нуржээ

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Рио де Жанейрод 20 давхар барилга нуржээ

Бразилийн Рио де Жанейро хотод 20 давхар өндөр барилгын зарим хэсэг нурж унаснаас 11 хүн нурангид дарагдан амиа алдаж, эргэн тойрон үнс нурам болжээ. Яаралтай түргэн тусламжийн ажилтнууд одоогоор 11 хүний цогцсыг олсон гэж мэдээлсэн байна. Нурсан өндөр барилгын гадаа байсан хэд хэдэн машин, автобус мөн нурангид дарагджээ. Барилга юунаас болж нурсныг тогтоож амжаагүй байгаа боловч гэрчүүдийн хэлж буйгаар барилга нурахаас өмнө хүчтэй дэлбэрэлтийн чимээ сонсогдож, хий үнэртэж байсан гэнэ. Ослын газар хэдэн арван гал сөнөөгчид ажиллаж байна. Цагдаагийн ажилтнууд барилга нурсан газрыг хамгаалалтад авч, болзошгүй гал түймрийн аюулаас сэргийлж, гэрэл цахилгааныг тасалсан талаар “Ассошиэтэд пресс” агентлаг мэдээлжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж