Давосын нийгмийн хариуцлага

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Давосын нийгмийн хариуцлага

Энэ лхагва гаригт Давосын чуулга нээгдлээ. Бизнесийн нийгмийн хариуцлага-2012 гэсэн зориулалттай уг арга хэмжээ нь WEF-ийн түүхэнд хамгийн өргөн цар хүрээтэй болох ёстой. Нэгдүгээр сарын 25-нд  эхэлсэн Дэлхийн эдийн засгийн чуулга (ДЭЗЧ, World Economic Forum) “Их өөрчлөлт: шинэ загварыг бүтээх нь” гэсэн сэдэвтэй.

“Капитализм нь өнөөгийн байдлаараа бидний эргэн тойронд нийцэхээ болжээ. Бид 2009 оны санхүүгийн хямралаас сургамж авч чадсангүй. Даяарчлалын өөрчлөлт нэн шаардлагатай болж байна. Тэр нь дэлхий даяар нийгмийн хариуцлагын мэдрэмжийг сэргээхээс эхлэх ёстой” гэж тус байгууллагын сайтад түүнийг үндэслэгч бөгөөд дарга Клаус Швабын үгийг нийтэлжээ.

Чуулганы сэдвийг дөрөв хуваан тус бүрт нь өнөөгийн дэлхийн өөрчлөлттэй холбоотой “Өсөлт ба ажил эрхлэлтийн загвар”, “Тэргүүлэл ба шинэлэг санааны загвар”, “Тогтвортой хөгжил ба нөөцийн загвар”, “Нийгмийн болон технологийн загварууд” гэсэн нэр өгчээ.

Давосын дэлхийн эдийн засгийн дээд чуулгын өмнө уламжлалын дагуу 500 тэргүүлэх шинжээчдээс даяарчлалын 50 эрсдэл, үүсэх боломж болон нөлөөлөх хүчнийх нь тухай үнэлгээг авсан байна.

Ойрын 10 жилийн дотор хүн амын орлогын зөрөө улам гүнзгийрч мөн төсвийн алдагдал ужиграна гэсэн эрсдэл хамгийн өндөр магадлалтай байгаа гэж шинжээчид үзжээ. Системийг бүтээгч санхүүгийн институтууд эсвэл валютын  системийн уналт ба ундны ус, хүнсний хомсдол зэрэг нь хамгийн аюултай байх болно гэж тэд дүгнэж байна. Судалгааны гол дүгнэлт нь дэлхий мөрөөдлийн эсрэг босгон дээр ирээд “бүрэн ээдрээ, хоосон итгэлийн амьдралтай байранд” зогсож байна гэсэн үнэлгээ болов.

Энэ жилийн чуулгад 2600 улстөрч, эдийн засагч, бизнесменүүд  ирнэ. Мөн Канад, Их Британи, Ирланд, Финлянд, Азербайжан, Гүрж, Израиль, Мексик, Нидерланд, Швейцари, Польш, Украин, Сингапур, ӨАБНУ зэрэг 40 гаруй орны лидер ирнэ. Чуулгад оролцогсдын жагсаалтад АНУ-ын Сангийн сайд Тимоти Гайтнер, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун, ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард, Дэлхийн банкны ерөнхийлөгч Роберт Зеллик, Арабын лигийн орнуудын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби нарын нэрс багтжээ. Чуулганыг Германы канцлер Ангела Меркель нээлээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж