Учир битүүлэг үхлийн тухай хэвлэл мэдээлэв

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Учир битүүлэг үхлийн тухай хэвлэл мэдээлэв

Иранд тав хоногийн дотор Исламын хувьсгалын манаа корпусын өндөр тушаалын  дөрвөн хүн нас барсан тухай Saham News сайтын мэдээнээс иш татан Израилийн “Едиот Ахронот”  сонинд өгүүлжээ. Зэвсгийн уламжлалт бүс төрөл бүтээж байсан Тегераны Имам Хусейны институтын ажилтан, Хувьсгалын манааны их сургуулийн тэргүүн асан цахим зэвсэг бүтээгч, Иран-Иракийн дайнд оролцогч генерал зэрэг хүмүүс нас  барсан гэнэ. Өндөр тушаалтнууд 50-55 насныхан бөгөөд тэдний үхлийн гол шалтгаан нь зүрхний шигдээс, цус харвалт болжээ. Тэднийг хөнөөсөн байж магадгүй гэсэн сэжгийг сайтад өгүүлсэн байна. Тэдний үхэл нь улс төрийн янз бүрийн бүлэглэлийн засгийн эрхийн төлөө тэмцлээс үүдэлтэй байж болох талтай гэнэ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж