Оросын зах зээлд лидер болохыг уриалав

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Оросын зах зээлд лидер болохыг уриалав

Орос зэрэг зах зээлд АНУ-ын компаниуд лидер болоход нь туслахыг эрх баригчдад хандан ерөнхийлөгч  Барак Обама уриаллаа. Тэрээр энэ тухай Конгресст хандсан “Улс орны байдлын тухай” гэсэн илгээлтээ уншихдаа хэлжээ. Түүний яриаг холбооны бараг бүх телевизээр шууд дамжуулав.

“Америкийн компаниудын өмнө хэн ч давуу байдалд байхын эсрэг Конгресс бүхий л талаар ажиллах ёстой. Өдгөө АНУ-ын хөдөлмөрийн бүтээмж дэлхийд хамгийн үр дүнтэй нь” хэмээн тэр хэлээд “Америк үргэлж ялж байх болно” гэжээ. “Өрсөлдөгч нар журам гоимоор тоглохгүй байгаа бол би хажууд нь хараад зогсохгүй” гэж Цагаан ордоны эзэн хэлээд үүний жишээ болгон Хятадыг нэрлэв. Хятадын экспортын үйлдвэрүүд татаас авч, юанийн ханш нь экспортыг дэмжихээр буурсан байгааг тэрээр хэлээд үүнтэй тэмцэнэ гэлээ.

АНУ-ын Ерөнхийлөгч татварын хуулийг өөрчлөх саналыг парламентад дэвшүүллээ. Татварын хөнгөлөлт авсан олон компани хөрөнгөө гадагш гаргаж байгаа, харин Америкт ажилладаг нь өндөр татвар төлж байна гэж тэрээр сануулав.

Гадаад харилцааны талаар тэрээр ярихдаа Ираны цөмийн асуудалд нэлээд дэлгэрэнгүй ханджээ. АНУ бүхий л боломжоороо Ираныг цөмийн зэвсэгтэй болгохгүй төлөө ажиллаж байна. Америк Ираныг цөмийн зэвсэгтэй болохыг таслан зогсоох болно. Үүнийг хийх бүхий л аргын аль нэгнээс нь би татгалзахгүй. Гэж тэр өөрийн илгээлтдээ онцолжээ. Энхийн замаар асуудлыг шийдэх чиглэлээ тэрээр тэргүүлнэ хэмээн онцолжээ.

Нэгдүгээр сарын 24-ний Обамагийн энэ илгээлт түүний ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны гурав дахь нь юм. Өөрийн илгээлтийг тэрээр бараг бүхэлд нь эдийн засгийн бодлогод зориулсан байна.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж