Азийн хөлбөмбөгийн холбооны “Challenge Cup-2012” тэмцээний урьдчилсан шатанд учраа таарсан Монгол болон Филиппиний шигшээ багийн хариу тоглолт Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд өчигдөр боллоо. Талбайдаа хийсэн тоглолтод Монголын шигшээ баг 2:1 харьцаатай ялалт байгуулсан юм. “Талын хөх чононууд” хэдийгээр талбайдаа хожсон ч өнгөрсөн сард Филиппиний Баколод хотноо болсон эхний тоглолтод 2:0-ээр ялагдал хүлээсэн учир хоёр тоглолтын нийлбэрээр 3:2 харьцаатай хожигдож, “Challenge Cup-2012” тэмцээнд оролцох боломжгүй боллоо. Хэрэв өчигдрийн тоглолтод гурваас дээш гоолын зөрүүгээр хожсон бол тус тэмцээнд оролцох эрхээ авч, улмаар А хэсэгт Мьянмар, Палестин болон Бангладешийн багийн хамт тоглох байлаа.
Тоглолт эхлээд удаагүй байхад дөрөв дэх минутад Филиппиний шигшээ багийн 7 дугаартай хагас хамгаалагч Жеймс Жосеф Янгхасбенд гоолын салхийг хагалсан бол Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд битүү цугласан хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө Монголын шигшээ багаас багийн ахлагч, 3 дугаарын өмсгөлийн эзэн Д.Лүмбэнгарав 22 дахь минутад тооны харьцааг тэнцүүлжээ. Улмаар тоглолтын 35 дахь минутад 5 дугаартай Б.Гарьдмагнай 11 метрийн цохилтоос тооны харьцааг 2:1 болгосон байна.
Ямартай ч “Талын хөх чононууд” нутагтаа илүүрхэж, Филиппиний шигшээ багийг 2:1 харьцаатай буулган авлаа. Энэ тоглолтын шилдэг тоглогчоор Монголын шигшээ багийн ахлагч Д.Лүмбэнгарав тодорсон бөгөөд түүний “Дельта Сервис” компаниас амласан ёсоор нэг сая төгрөгөөр урамшуулсан юм.

С.Цэлмэг