Хар тивийн залуучуудын АШТ Өмнөд Африкт болно

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Хар тивийн залуучуудын АШТ Өмнөд Африкт болно

2010 оны сүүлчээр болсон Африк тивийн хөлбөмбөгийн холбооны бага хурлаар Тивийн аварга шалгаруулах залуучуудын тэмцээнийг зохион байгуулах эрхийг Ливи улс аваад байсан юм. Харин өчигдөр Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Жероме Вальке энэ эрхийг нь түдгэлзүүлсэн тухайгаа албан ёсоор мэдэгдсэн байна. Учир нь энэхүү тэмцээнийг зохион байгуулах байсан Ливи улсын засгийн газар нь босогчдын эсрэг цэрэг зэвсгийн хүч хэрэглэж, улмаар энэ тэмцэл нь дайн тулааны байдалд хүрээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ливи улсын хувьсгалыг удирдагч Муаммар Гаддафигаас хамаг зүйл болсон гэсэн үг. Ингэснээр тэмцээнийг зохион байгуулах эрхийг өөр улсад шилжүүлэх нь ойлгомжтой болсон юм. Олон улсын хөлбөмбөгийн холбооны үзсэнээр энэхүү тэмцээнийг шууд хүлээн авахад бэлэн ганц орон нь Өмнөд Африк аж. Учир нь энэ улс наймхан сарын өмнө дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авсан учраас олон цэнгэлдэхүүдээс гадна, хугацаа нь тулсан энэ тэмцээнийг зохион байгуулсан асар их туршлагатай баг энэ улсад байгаа юм. Ингэснээр энэ сарын 18-ны өдөр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад Хар тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн нээлтээ хийхээр боллоо. Энэхүү тэмцээнд эхний шатнаас шалгарсан шилдэг найман орны 20 хүртэлх насны тамирчид оролцох юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж