Засгийн газрын хуралдах нь тодорхойгүй байна

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдах нь тодорхойгүй байна

Хуваарь ёсоор өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан 10.00 цагаас эхлэх ёстой ч одоог хүртэл тодорхойгүй байна. Уг нь хуучин сайд нар буюу үүрэг гүйцэтгэгч нартайгаа Засгийн газрын ээлжит хуралдааныг хийх боломж бий. Гэхдээ Засгийн газрын хуралдаан болох цагтай шинээр сайдад нэр дэвшигчийн асуудлыг байнгын хороогоор хэлэлцүүлэх цаг давхцсан тул хуралдаан зарлах бололцоо байгаагүй гэх тайлбар байна.

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн байнгын хорооны хуралдаануудаас сайдад нэр дэвшигч дээр завсарлага хүсэж, хоёр ч нэр дэвшигчийн асуудлыг хойшлуулаад буй тул УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх асуудал дээр мөн д завсарлага авах нь тодорхой болжээ. Уг байнгын хороогоор Тэргүүн шадар сайдад МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг томилуулах тухай асуудлыг авч хэлэлцэх ёстой юм. Түүний нэрийг МАН-ын Удирдах зөвлөлөөс санал болгосон билээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж