
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр хэлэхдээ “Манай намын бүлэг сайд нарыг томилох тухай асуудал дээр шийдвэрээ гаргасан байсан. Гэвч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Б.Энхтүвшингийн мэдэгдэл Ардчилсан намын бүлгийг ээлжит бус хуралдаан зарлаж эл асуудлыг дахин авч хэлэлцэхээс аргагүй байдалд хүргэсэн” гэсэн юм.
Одоогийн байдлаар сайд нарыг томилох асуудал дээр ердөө гурван сайдыг л байнгын хороогоор дэмжээд буй юм. Тодруулбал, өчигдөр Батлан хамгаалахын сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Сангийн сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарыг дэмжсэн бол өнөөдөр Эрүүл мэндийн сайдад нэр дэвшсэн, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатарыг дэмжсэн юм.