
Зохион байгуулагчдын зүгээс мөн монгол ёсолгоог харуулсан зурагт комик хийж удахгүй олны хүртээл болгох гэж байна. Ёслол, ёсолгоог архины далд сурталчилгаатай андуурах, ач холбогдлыг нь үл ойшоох буруу ойлголт нийгэмд багагүй байгаа тул зохион байгуулагчид комик хэлбэрээр мэдээллээ хялбаршуулан хүргэхээр болжээ. Сурталчилгаанд оролцож байгаа Олимпийн аваргууд болон гавьяат тамирчид “Монголчууд нэгдсэн ёсолгоотой болох нь зүйтэй. Дэмжиж байгаа учраас бид оролцож байна” хэмээн ярьжээ.
Э.Марал