“Монгол Улсын төлөө зүтгэе” марш болно

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

“Монгол Улсын төлөө зүтгэе” марш болно

Энэ сарын 18-нд тохиох Зэвсэгт хүчний 90 жилийн ой, Монгол цэргийн өдрийг угтсан олон арга хэмжээг Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний жанжин штабаас зохион байгуулж  байгаа. Энэ хүрээнд өнөөдөр 13:00 цагаас “Монгол Улсын төлөө зүтгэе” марш шоу тоглолт Бөхийн өргөөнд болно. Уг тоглолтод Зэвсэгт хүчний жанжин штабын дэргэдэх Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Батлан хамгаалахын их сургуулийн Хөгжмийн сургууль, Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын урлагийн шилдэг үзүүлбэрүүд багтаж байгаа аж. Харин маргааш Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлага, Монгол Улсад суугаа Элчин сайдын дэргэдэх батлан хамгаалахын атташе, ахмад дайчид Д.Сүхбаатар, Ж.Лхагвасүрэн жанжин, Л.Дандар баатрын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж