
Өнөөдөр өглөө 08:15 цагийн үед нэгдүгээр хорооллын 32-ын буудлын өмнөх замд дахиад л том оврын автобуснаас хамаарсан осол гарлаа. “Сутайн буянт” компанийн ХМК III хорооллын чиглэлийн том оврын автобус микро автобус болон хогийн машиныг давхар мөргөжээ. Өчигдөр бас нэгэн том оврын автобусны жолооч халтиргааны улмаас урдаа явсан есөн машиныг мөргөсөн осол Сансарын түнелээс уруудах замд гарсан байгаа. Зам халтиргаа гулгаатай байгаа энэ үед хурд хэтрүүлэх, эгнээ байраа буруу эзлэх, цагтаа багтах гэж уралдах зэргээр том оврын автобус болон микро автобусны жолооч нар зөрчил гаргах нь бараг хэвийн үзэгдэл болжээ. Иймд жолооч нарыг замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг сануулж байна.