Ираны хоригийн сургаар алтны үнэ нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Ираны хоригийн сургаар алтны үнэ нэмэгдэв

Европын холбоо үнэт мателлын наймааг Ирантай хийхээ зогсооно гэсэн яриа гарсны дараа долоо хоногийн эхнээс алтны үнэ биржүүд дээр өсчээ. Хоёрдугаар сарын нийлүүлэлтийн гэрээгээр Нью-Йоркийн Comex бирж дээр алтны үнэ 0,62 хувь  нэмэгдэн троуны унци нь  1674,70 доллараар зарагдав.

Үүний зэрэгцээ Евро группын хуралдаанаар Грект туслах санхүүгийн хоёрдугаар багцын талаар ярилцах болсон нь алтны үнэнд нөлөөлөв. Алтны үнэ өнгөрсөн онд бараг 10 хувиар нэмэгдсэн бөгөөд 11 жилийн турш алтны үнэ тогтмол өсч байгаа нь 1920 оноос хойших хамгийн удаан үргэлжилсэн хугацаа боллоо.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж